Close
Type at least 1 character to search
Back to top

Австралид сурцгаая

Австралид сурцгаая

Өөрийн боловсролоо сонгох нь

Австрали улсад суралцсанаар та ирээдүйн өөрийн карер болон зорилгод нийцсэн хүссэн мэргэжлийнхээ чиглэлээр бүх төрлийн боловсролын зэргийг эзэмших бүрэн боломжтой тул нэн түрүүнд та ирээдүйн карер болон зорилгоо тодорхойлох нь чухал юм. Үүний дараагаар та сурах орчноо тодорхойлох (хотын төвд эсвэл хотын захад), сурах сургуулиа тодорхойлох (их дээд сургууль эсвэл коллеж), ямар зэрэг горилох (сертификат, диплома, зэрэг гэх мэт) хэрэгтэй. Мөн түүнчлэн таны хүссэн сургууль Австрали улсын хэд хэдэн хотуудад байрлаж болох тул та цаг агаар, уур амьсгалынх нь талаар мөн бодолцох хэрэгтэй.

Бүх их сургуулиуд болон коллежиудад элсэгчдэд тавигдах тодорхой хэмжээний шаардлага байдаг тул та тэдгээрийг мөн анхаарч үзэх хэрэгтэй. Хэрэв таны англи хэлний түвшин тухайн сургуулийн шаардлагыг үл хангаж байвал, нэн түрүүнд та өөрийн англи хэлний түвшинг ахиулах талаар анхаарах нь зүйтэй.

Сургалтын төлбөр

Австрали болон Шинэ Зеланд улсад суралцах болон амьдрах зардал нь Англи, Америк зэрэг улсуудтай харьцуулахад бага юм. Суралцах чиглэл болон зэргээс хамааран их дээд сургуулиудын төлбөр харилцан адилгүй байдаг.

Дундаж төлбөрийн хэмжээ:
Англи хэлний бэлтгэл сургалт – AUD$150 – AUD$350 (7 хоногийн)
Тусгай мэргэжлийн сургалт – AUD$5000 – AUD$12000 (жилийн)
Баклаврийн зэрэг- AUD$10000 – 18000 (жилийн)
Баклавраас дээш зэргүүд (аспирантур, магистер, доктор)- AUD$12000 – 18000 (жилийн)

Англи хэл

Та Австралийн 100 гаруй хувийн болон улсын сургуулиудад эрчимжүүлсэн англи хэлийг харьцангуй хямд үнээр сурах боломжтой. Эдгээр сургуулиуд нь бүгд сүүлийн үеийн англи хэлний лабороторид түшиглэн англи хэлийг чанарын өндөр түвшинд зааж сургадаг.

Мөн англи хэлний бэлтгэл сургалтанд хамрагдахад тодорхой шаардлага тавигдахгүй бөгөөд анхан шатнаас ахисан шат хүртэлх бүх түвшний сургалтанд хамрагдах боломжтой. Түүнчлэн хэлний бэлтгэлийн эхлэх хугацаа нь уян хатан тул та аялж зугаалах эсвэл өөр сургалтанд зэрэг хамрагдах боломжтой.

Хэлний бэлтгэлийн сургалтууд:

• Ерөнхий англи хэл (харилцааны чадвар дээр суурилсан)

• Их сургууль, коллежийн түвшний англи хэл (Академик)

• Олон улсын англи хэлний шалгалтанд бэлтгэх сургалт (IELTS, TOEFL)

• Аяллын сургалт (Австрали улсаар аялангаа англи хэлийг сурах)

Ихэнх оюутнууд англи хэлнийхээ түвшинг тогтоох зорилгоор англи хэлний шалгалт өгдөг. Эдгээр шалгалтууд нь унших, бичих, ярих болон сонсох гэсэн англи хэлний 4 чадварыг шалгадаг. TOEFL-н шалгалт нь Азийн орнуудад илүү түгээмэл байдаг бол Австралийн дийлэнх сургуулиуд IELTS-ийн шалгалтыг чухалчилдаг.

Ахлах сургууль – 500-550 TOEFL / 5-6 IELTS

Сертификат – 500-550 TOEFL / 5-6 IELTS

Диплома – 500-550 TOEFL / 5-6 IELTS

Баклаврын зэрэг – 550-600 TOEFL / 6.0-7.0 IELTS

Баклавраас дээш зэргүүд – 550-600 TOEFL / 6.0-7.0 IELTS

Их сургууль (BA, BSc, Pg Dip, MA)

Австрали улсад дунджаар 3000 аас 30,000 хүртэлх оюутнууд бүхий олон тооны их дээд сургуулиуд байдаг. Бүх их сургуулиуд сургалтын хөтөлбөр нь заах өндөр түвшний заах аргазүй болон судалгааны аргазүй дээр түшиглэсэн байдаг.

Их сургуулиуд нь бүх төрлийн зэрэг олгодог. Үүнд:

• Бакалварын зэрэг

• Graduate Certificate

• Graduate Diploma

• Магистерийн зэрэг

• Докторын зэрэг (PhD)

Их сургууль бүрт тавигдах элсэлтийн шаардлага байдаг бөгөөд үүнд англи хэлний шалгалтын оноо чухал юм. Ихэнх сургуулиуд 2 сард элсэлт авч эхэлдэг ч зарим сургуулиуд 7, 10 сард элсэлт авдаг.

TAFE

TAFE (МСҮК) нь бүх чиглэлийн сургалт олгох төрийн удирдлаган доорх боловсролын тогтолцоо юм. Австрали улсад сертификат, диплома болон ахисан дипломын түвшний сургалт олгох нийт 230 гаруй TAFE коллежиуд байдаг. Мөн та эдгээр коллежиудад суралцах явцдаа өөрийн цуглуулсан кредитээ тооцуулсанаарцаашид  их сургуульд баклаврын зэрэг горилон суралцах боломжтой юм. Зарим коллежийн сургалтын хугацаа нь цөөхөн 7 хоног үргэлжилдэг бол зарим коллежиудын хувьд энэ нь 3 хүртэлх жил байдаг. TAFE коллежийн элсэлт нь 2, 7 сард эхэлдэг.TAFE коллежийн сургалт нь дадлага болон мэргэжлийн сургалт илүүтэйгээр олгодог.

Хувийн болон Мэргэжил олгох коллеж

Хувийн болон Мэргэжил олгох коллеж нь бүх төрлийн мэргэжлээр ихэвчлэн сертификат, диплома болон ахисан диплома түвшний сургалт олгодог. Эдгээр коллежийн сургалтууд нь ажлын дадлагын чадвар олгоход чиглэсэн байдаг бөгөөд тодорхой элсэлтийн шаардлага тавидаг. Сургалтын хугацаа нь 10 долоо хоногоос 3 хүртэлх жил үргэлжилдэг ба ихэнх коллежиудын хувьд баклаврын зэрэг горилон цаашид их сургуулид шилжин суралцах боломжоор хангадаг.

TAFE болон хувийн коллежиудад сургалтын чиглэлүүдээс дурьдвал:

• Нягтлан бодох бүртгэл

• Нисэх хүчин

• Бизнесийн удирдлага

• Хүүхэд асрах сургалт

• Компьютерийн сургалтууд

• График дизайн

• Үсчин гоо сайхан

• Мэдээллийн технологи (IT)

• Маркетинг

• Ажлын байрны удирдлага

• Нарийн бичгийн сургалтууд

• Аялал жуулчлал

• Зочид буудал, зоогийн газрын менежмент

• Бусад

Ахлах сургууль

Австралийн сургуулиуд нь дэлхийн стандардад нийцсэн чанартай боловсрол олгодог төдийгүй муж бүр өөрийн сургуулиудын чанарыг хариуцдаг ч, Австралийн засгийн газраас тависан заах аргазүйн чанар, стандардыг улс даяараа мөрддөг.
Австралийн дийлэнх сургуулиуд нь төрийн өмчид бөгөөд нийт сургуулиудын ойролцоогоор 25% ийг хувийн сургуулиуд эзэлдэг. Зарим сургуулиуд нь сурагчдыг дотуур байраар хангадаг.
Австрали улсад нийт том, жижиг, хотын төвд, захад байрласан 1000 гаруй ахлах сургуулиуд байдаг.

Суралцах хугацаа

Сургууль бүрийн сургалтын хугацаа нь харилцан адилгүй байдаг тул дундаж хугацааг дор харуулсан болно:

Сертификатны сургалт 6-18 сар

Дипломийн сургалт 1.5-3 жил

Баклаврын зэргийн сургалт 3-5 жил

Graduate Certificate 6 сар

Graduate Diploma 1 жил

Mагистерийн зэргийн сургалт 1-2 жил

Докторийн зэргийн сургалт PhD 4-5 жил

Сургуульдаа хэрхэн хандах вэ

Та манай сайтан дээрх мэдээллүүдийг уншсан тул, дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:

• Ямар чиглэлээр суралцах

• Ямар зэрэг горилох

• Австралийн аль хотод амьдарч суралцах хүсэлтэй байгаа

• Бидэнтэй холбоо барьж дээрх 3 асуултын дагуу өөрийн мэдээллээ илгээх

• Бид танд цахим хаягаар үнэгүй зөвлөгөө мэдээлэл өгөх болно

• Хэрэв та өөрийн суралцах их дээд сургуулиа аль хэдий нь сонгосон бол бид танд тухайн сургууль руу хандахад шаардагдах англи хэлний шалгалтын оноо болон бусад бичиг баримтан дээр зөвлөгөө өгч туслах болно. Таны зүгээс бидэнд өөрийн боловсролын түвшинг харуулсан мэдээлэл, бичиг баримт (ахлах сургууль, их дээд сургууль төгссөн гэрчилгээ), англи хэлний шалгалтын оноо (IELTS, TOEFL) болон таны санхүүгийн батлан даагчийн мэдээлэл хэрэгтэй.

• Та өөрийн хүссэн сургалтандаа тэнцсэн тохиолдолд бидний зүгээс танд тухайн сургуулийн мэдэгдэх хуудсыг(анхан шатны урилга) илгээх болно

• Таны зүгээс тухайн сургуулиас илгээсэн мэдэгдэх хуудсыг(анхан шатны урилгыг) анхааралтай унших хэрэгтэй бөгөөд ямар нэгэн нөхцөл заасан эсэхийг(англи хэлний түшнээ ахиулахыг шаардах,) шалгах шаардлагатай. Мөн та тухайн сургуулийн эхний семестерийн төлбөр болон зайлшгүй төлөгдөх ёстой гадаад оюутны эрүүл мэндийн даатгалын (OHSC) хураамжийг төлөх ёстой

• Таны төлбөрийг хүлээж авсаны дараа бидний зүгээс танд тухайн сургуулийн албан ёсны урилгыг илгээх ба оюутны виз мэдүүлэхэд танд тухайн сургуулиас илгээсэн анхан шатны урилга, албан ёсны урилга болон эхний семестерийн сургалтын төлбөрийг төлсөн баримт шаардагдана

• Бидний зүгээс танд виз мэдүүлэхэд бүрэн туслалцаа үзүүлэх бөгөөд виз мэдүүлэхэд таны зүгээс эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагатай

• Эцэст нь таны виз баталгаажсан тохиолдолд бидний зүгээс танд мэдэгдэх болно. Таны виз зөвхөн таны суралцах хугааны туршид хүчинтэй

• Түүнчлэн бидний зүгээс таны байрлах газар, тосч авах үйлчилгээ болон тухайн сургуульд бүртгүүлэхийн тулд хэзээ Австрали улсад очих ёстой талаар мэдээлэл өгч туслалцаа үзүүлэх болно

Оюутны виз

Бридж Блюү танд хэрхэн виз мэдүүлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгөх болно. Виз мэдүүлэхийн тулд танд дараах зүйлс шаардлагатай:

• Их сургууль / коллежээс илгээсэн албан ёсны урилга

• Их сургууль / коллежээс илгээсэн таны сургалтын төлбөр төлснийг гэрчлэх захиа

• Гадаад пасспорт (суралцах хугацааны туршид хүчинтэй байх)

• Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан бичиг

• Австрали улсын гадаад оюутны эрүүл мэндийн даатгалын (OHSC) хураамж төлсөн баримт

Та оюутны визний талаар дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:

• Таны визний хүчинтэй хугацаа дуусангуут та Австрали улсаас явах ёстой

• Оюутны виз нь Австрали улсад байнгын оршин суух виз БИШ юм

• Та тухайн сургуулиас тавих элсэлтийн шаардлагыг хангаснаар цаашид суралцах боломжтой

• Суралцах хугацаандаа та долоо хоногт 20 хүртэлх цаг ажиллах зөвшөөрөлтэй ба амралтынхаа өдрүүдэд бүтэн ажиллах боломжтой

• Эрүүл мэндийн даатгал нь зайлшгүй төлөгдөх ёстой ба таны Австрали улсад суралцах бүхий л хугацааны туршид хүчинтэй

Даатгал

Австрали улсад оюутны визтэй оршин сууж байгаа бүх гадаад оютнууд зайлшгүй эрүүл мэндийн даатгалтай байх ёстой. Австрали улс нь олон улсын оюутнуудад туслайлан зориулсан Гадаад Оюутны Эрүүл Мэндийн Даатгал (ГОЭМД) (Overseas Student Health Cover) ын системтэй. Хэрэв та Австрали улсыг томилолт,аялах зэрэг визтэйгээр (3 хүртэлх сарын хүчинтэй) зориж байгаа бол энэхүү ГОЭМД-д хамрагдах шаардлагагүй бөгөөд аяллын болон хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжтой.